Блог

Брэнд зөвлөмж
Брэнд хөгжүүлэх зөвлөмж 1

Брэнд хөгжүүлэх зөвлөмж 1

Брэнд нь шинж чанараараа урт хугацаанд хамаарагддаг бол Маркетинг нь эсрэгээрээ богино хугацаатай компанит ажлуудад хамаарагддаг. Аль нь ч бай хамтад нь зөв зүй зохистой авч явах хэрэгтэй. Та бизнес хийхийг хүсдэг эсвэл маркетер бол тантай хуваалцах цуврал байна аа.
Энэхүү цувралаар брэндийн тухай хуваалцаж, дижитал маркетинг дээр брэндийн бодлогын дагуу хэрхэн амжилттай явуулах тухай олж мэдсэн, хэрэгжүүлж эхлэж байгаа туршлагаасаа хуваалцаж байна. Пост гэж бүү голоорой. Одоогоор 10 цуврал пост оруулахаар төлөвлөсөн байгаа. Оролцоотой байгаарай. бас бусадтай хуваалцаж түгээгээрэй.
Дижитал орчинд Брэнд бодлогоо төлөвлөхөд дандаа зөв асуулт өөртөө тавихаас эхлэдэг. Эдгээр асуултыг тавьсны дараа брэнддээ нөлөөлөх тодорхой хэмжээний шийдвэр гаргахад шаардлагатай хариултыг цуглуулах хэрэгтэй бөгөөд түүнийг зураглал болгон хувиргах чухал ажил.
Энэ удаад та хоёр төрлийн асуултыг өөрөөсөө асуугаарай.
*Эхний асуулт бол бид бизнесээ урт хугацаанд амжилттай явуулахыг хүсч байна уу? хариулт нь тийм бол брэндийн бодлогоо бүтээх нь нэн чухалд тооцогдоно.
Зарим бизнес нь хугацааны хувьд төсөл эсвэл гарах стратегийн шинжтэй байдаг учраас энэ асуулт маш онцгой бөгөөд хамгийн эхэнд тавигддаг асуулт юм. Урт хугацаанд хамаарна, тийм гэж хариулсан бол та дижитал шилжилт хийх тухай бас бодсон байх. Дижитал шилжилттай хамааралтай жижигхэн бизнесийн загварыг дараа нь цөөн өгүүлбэрээр тайлбарласан байгаа учраас дараагийн асуулт руугаа орцгооё. Бид үүнд тийм гэж хариулсан.
*Дараагийн мэдэх хэрэгтэй зүйл бол таны бизнес брэндийн ямар төрөлд хамаарагддаг вэ гэдгээ олж мэдэх.
Бидний хувьд явуулж байгаа “буйдхан” бизнес минь
-дижитал маркетингийн сургалт
-борлуулж байгаа платформ
-өгч байгаа дижитал маркетингийн зөвлөгөө зэрэг нь давхцлын шинж чанараас нь дүгнэвэл үйлчилгээний брэнд ангилалд багтана. Тэгэхээр цаашид энэ төрлийн брэндийн бодлогыг голлон баримталж, хөгжүүлэхийн зэрэгцээ брэндийн газрын зураглалаа зурж эхлэнэ гэсэн үг.
Тулгамдах асуудлын хувьд хийсвэр шинжтэй байдаг. Хэрэглэгч төвтэй бас харилцаанаас хамаардаг учраас нилээн ярвигтай төрөлдөө орно. Анхаарч бас хичээхгүй л бол болдоггүй төрлийн бизнес учраас хэцүүхэндээ ордог. Харин таны хувьд брэндийн ямар төрөлд ордог вэ?
Өмнө нь дурьдаж байсанчлан дижитал шилжилт хийх гэж байгаа бол дижитал брэндийн бодлого хамгийн чухалд тооцогдоно. Үүний дараа хэд хэдэн зүйлсийг дэс дараалалтай бөгөөд уялдаа холбоотой ашиглах хэрэгтэй. Жишээлбэл:
-Брэндийн газрын зургаа гаргана.
-Дижитал маркетингийн төлөвлөгөө гаргана
-Төлөвлөгөөний дагуу контент стратегиа тодорхойлно. -Стратегиудынхаа дагуу маркетингийн сувгуудыг ашиглана.
-Бүх сувгийг вэб сайт дээрээ төвлөрүүлж, энэхүү төвлөрөлөө брэндийн бодлогын дагуу зөв ашиглана.
-Хайлтын систем оновчлол, маркетингийг аль ч тохиолдолд үргэлж зэрэгцүүлэн хэрэгжүүлнэ.
-Өөрт чиглэсэн төвлөрлийг буюу хэрэглэгчдийн урсгалыг урт хугацаанд ашиглахдаа имэйлээр хэрэглэгчдээ тогтоон барьна,
-Харин богино хугацаанд чатботоор хэрэглэгчдээ удирдаж бас хянаж, зохион байгуулалтанд оруулна.
-Энэ бүгдийг эмх цэгцтэй явуулах багийн бүтээмжийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй гэх мэт.
Тэгэхээр та урт хугацаанд бизнесээ явуулахыг хүсч байгаа бол саяын хоёр гурван өгүүлбэрт багтсан бизнест ашигладаг моделийг өөрт тохируулан ашиглаж хэрэгжүүлж эхлээрэй. Танд эдгээр зүйл нь хэрэгтэй боловч бага зэрэг төвөгтэй байвал код хөгжүүлэгчийг маркетингийн хүмүүстэй хамтран ажиллахыг зөвлөж байна.
*Хоёр дахь асуулт нь таныг брэндийн бодлогоо тодорхойлж брэндийн зураглалаа гаргахад хамгийн чухал суурь болдог. Та брэндийн төрлөө буруу тодорхойлбол цаашлаад бүх ажил чинь буруудна. Та буруу зүйлээр тоглож эхлэх бөгөөд тоглоомын дүрмээр таны бизнес хурдны зам дээр зогсох эрсдэлтэй. Эсвэл амь тэмцэнэ. Та илүү хялбар бас ухаалаг бүтээлч бизнестэй байхыг хүсч байгаа гэдгийг чинь хамт мэдэрч байна. Гэхдээ,..,
Та өөртөө, багтаа, бизнестээ энэ хоёр асуултыг тавихгүй байж болно л доо. Та урьдын адил хэвийн л байх болно. Гэхдээ хожмын үр дүнд нь Монголд байгаа дийлэнх бизнесүүдийг хараад өөрлүүгээ нэг харж болно. Муу юм биш ч маш их хөдөлмөр цаг шаардагддаг. Шууд утгаараа хэмжихэд хэцүү, тогтмол зардал өндөртэй.
Ковидын нөлөөгөөр “Таны бизнес дижитал шилжилтэнд орсон бол амжилтанд хүрсэн гэж бодож болохгүй. Энэ бол зүгээр л датуу тал.
Дижитал шилжилт нь бас брэнд биш. Таны бизнес урт хугацаанд үргэлжилсэн байж болно. Энэ бол түүх. тийм учраас бас брэнд биш.
Эдгээр нь зүгээр л шинж чанар учраас та брэндийн талаар дахин нэг эргэцүүлэн бодож үзээрэй.
Эцэст нь өндөр үнээр төлсөн гоёмсог логотой байж болно. Гэхдээ логог тусад нь авч үзнэ. Харин лого бас брэнд биш” юу брэнд бэ гэдгийг мэдэхийг хүсвэл дараачийн 9 цувралуудтай хамт байгаарай.

Брэнд хөгжүүлэх зөвлөмж 1 дүгнэвэл та хамгийн чухал хоёр асуултыг өөрөөсөө асуух.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ онлайн сургалтаас…
Нэвтрэх Төрлүүд