Блог

Брэнд хөгжүүлэх зөвлөмж 2
Брэнд хөгжүүлэх зөвлөмж 2

Брэнд хөгжүүлэх зөвлөмж 2

1 дүгээр хэсэгт бид ямар төрлийн брэндэд хамаарагддагаа мэдэж авсан. Бид бизнесээ урт хугацаанд явуулах эсэхээ шийдэхээс брэндийн төлөвлөгөөгөө бүтээх ёстойгоо ойлгосон. Ядаж ойлголцолд хүрсэн байх. Харин энэ удаагийн нийтлэлийн зорилго нь брэндээ маш сайн тодорхойлж болох түлхүүр ойлголтыг олоход оршино. Та зөв асуултаа тавьж чадвал өөрийнхөө брэндийн гол түлхүүр тодорхойлолтыг олж чадна.
Сэдвийнхээ гүнрүүгээ орохоос өмнө бага зэрэг тайлбар өгөх нь зөв байх.
Дэлхийн брэндүүд маргааш гэнэт алга болно гэхэд хүмүүсийн 75 хувьд нь огт хамааралгүй гэнэ. Учир нь Дэлхий дээр байгаа нийт хүмүүсийн 4 хүн тутмын 1 нь л брэндээс хамааралтай амьдардаг болох нь судалгаагаар тогтоогдчихлоо. Энэ нэг хүнд брэндээ хэрэглүүлэх эсвэл ойлгуулахын тулд маш тодорхой байх хэрэгтэй. Цаашлаад энэ тооноос урган гарах үр дүнг задлаж ухвал бүх брэндийн 75 хувь маш их мөнгө, зардал, нөөц зарцуулаад ямар ч үр ашиггүй байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ 75 хувьд та багтчихвал таны өмнөөс бид хувьдаа үнэхээр харамсаж байна. Судалгаа ч хамааралгүй байх, та ч гэсэн өөр дээрээ бодож үзвэл нэг брэнд ч юм уу ер нь брэндгүй амьдарч чадна байх.
Тэгвэл таны хийх ёстой гол ажил бол брэндээ маш сайн тодорхойлж брэндэд хамааралтай хүмүүст төвөггүй ойлгогдох хэрэгтэй. Магадгүй ёстой.
Таны хувь хүний түүхэнд брэнд бүтээх ажилд гар бие оролцож явсан байж болно. Миний хувьд ч тийм түүх байгаа. Харин миний брэндтэй холбоотой түүх тийм ч амжилттай байгаагүй гэдгийг одоо бол шууд харж болохоор байна. Яагаад гэхээр тэр брэндүүд өнөөдөр зах зээлд байдаг зүгээр нэг бүтээгдэхүүнүүдтэй захын лангуун дээр “алалцаж” байна. Уул нь бол брэндүүд ангид “нөгөө” хөх тэнгисийн стратегийн дагуу ямар ч өрсөлдөөнгүй амар тайван аж төрөх ёстой шдээ. Тэд амар тайван байхгүй л харагддаг. Дүгнэн үзвэл анхнаасаа брэндээ буруу тодорхойлж, тэрхүү буруу тодорхойлолт дээрээ хэт төвлөрсөөр л байгаад бурууг өгөх хэрэгтэй байх. Янз бүрийн шалтаг хэлж магадгүй. Тэгвэл энэ танд туслах байх.
Нөхцөл байдлыг буруутгаж болохгүй гэдгийг APPLE болон түүний хойно ордог толгой брэндүүд өнгөрсөн хоёр жилийн ковидын хугацаанд харууллаа.Бүр 21 оны эхэнд шалгаруулсан хамгийн үнэтэй брэндээр дахин тодорлоо. Дараагаар нь amazon, google гэх мэт компаниуд байсан. Энэ бол дэлхий гэж бодож болох ч нөгөө 1 хүнд эд нар эзэн байж чадаж байгаатай шууд холбоотой. Монголд ч энэ нэг хүн нь явж байгаа. Тэр нь уншигч та ч байж магадгүй. Эдгээр брэндүүдийн амжилт болон таны брэндийн зах зээл дээр нэвтрэх амжилт нь миний хувьд маш энгийн юм шиг санагдсан. Танд ч ингэж санагдах байх.
Бидний ихэнх нь гоё өвөрмөц онцгой санааг зардаг гэдгийг сайн мэднэ. Тэгэхээр сэдвийнхээ цөмийг одоо бичлээ. Анхааралтай уншаарай. Таны амжилттай зарж байгаа гэж бодож байгаа “тодорхойлолт” хүмүүс таны бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа гэдэг тодорхойлолттой яг сайхан давхцаж байвал та амжилтанд хүрнэ. Их энгийн сонсогдож байгаа биз.
Дэлгэрүүлбэл: Харин эсрэгээрээ таны зарж байгаа гэж бодож байгаа тодорхойлолт чинь хүмүүс таны бүтээгдэхүүнээс худалдан авч байгаа гэж бодож байгаа тодорхойлолттой зөрөхөөс асуудал үүсч эхлэнэ. Яг энэ үеэс хэрэглэгч болон таны брэндийн хооронд хоосон орон зай, алслалт үүснэ. Та үүнийг багасгахын тулд л ажиллах хэрэгтэй.
Тэгвэл бид яах ёстой вэ? Бид энэ орон зайг яаж багасгах эсвэл давхцуулах вэ?
Бичвэрийнхээ эхэнд хэлж байсанчлан та энэ хоосон зайг багасгахын тулд буюу зөв бас давхцах тодорхойлолтыг гаргахын тулд брэндэд хамааралтай талуудад “зөв асуулт тавих” байдлаар засна. Асуултын стратегийн дизайн нь ЗӨВ АСУУЛТ ТАВЬ→ХАРИУЛТЫГ ОЙЛГОЖ УХААРНА→ЗӨВ ХАРИУЛТТАЙ БОЛНО→ШИЙДНЭ, ЗӨВ ТОДОРХОЙЛОЛТ ГАРНА. Асуултууд нь эцэстээ бидний зарж борлуулдаг “гоё өвөрмөц онцгой санааг” маш амархан гаргадаг брэндийн пирамидыг үүсгэх болно. Энэхүү брэндийн пирамидыг дараагийн сэдэв дээр тухайлан ярилцана.
Сэдвээ бататгавал: Бид бүгд Apple-г мэднэ. Ядаж гадарлана. Тэд бидэнд мэдрүүлэхийг хүссэн зүйлээ маш зөв тодорхойлж өгсөн. Бид apple-н логог хараад нүдээ анихад тэрхүү тодорхойлолтыг мэдэхгүй ч тэр тодорхойлолт дээр гардаг мэдрэмжийг бид мэдэрчихдэг. Бид худалдан аваагүй байж болно, хэрэглэдэггүй байж болно. Гэхдээ таны Apple-г тодорхойлох таамаг төдий тодорхойлолт бусад хүмүүсийн Apple-г тодорхойлох философитой ижил байж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Та үргэлжлүүлэн Google, Amazon, Стив жобс, Амазон, Элон маск гээд бодоод үзээрэй. Ижилхэн үр дүнг үзүүлнэ байх. Эсвэл мэддэг брэндээ багаараа тодорхойлоод үзээрэй. Томоор харвал бүх тодорхойлолт ижил цэгт хүрэх вий.
Таны хийж болохгүй зүйл: Дэлхий нийтээр түгээмэл харагддаг, соёл болчихсон тодорхойлолтоос зайлсхий. Өөрөөр хэлбэл Тэгээс тэрбумийг бий болгодог мөнгө төгрөгийн сэтгэлгээний тухай иррационал яриагаар бизнесээ босгох гэж оролдож болохгүй.
Анхаарах зүйл: Дижитал маркетинг тодорхой системтэй брэндийн бодлого, төлөвлөлтийн дагуу амжилттай явагддаг.
Эцэст нь: Зөв асуултаа асуух таны ээлж. Таны хийх ёстой цор ганц ажил бол хүмүүс таны бүтээх гэж байгаа эсвэл бүтээчихсэн брэндээс юу хүсэж байгааг нөгөө талаас брэндийг худалдан авах гэж байгаа хүмүүс таниас яг юуг хүсэж байгааг олж нээж илрүүлэх явдал юм. Энийг нээж илрүүлснээр та тодорхойлолтын түлхүүрийг олж чадна. Энэ тодорхойлолтыг та зөвхөн зөв асуултаар л олж илрүүлж чадна. Таны хийх ёстой бөгөөд хийж чадах зүйл бол хамгийн зөв асуултыг тавьж сурахад оршино. Асуулттай холбоотой богинохон хэмжээний тусгай сэдэв оруулах болно.
Нэвтрэх Төрлүүд