Сайт дээр ажиллах заавар

Юуны түрүүнд., Та вэбсайт дээр бүртгүүлээд суралцахыг хүсч байгаа учир бид танд туслахад бэлэн байна.

Та дараах алхмуудыг ягштал дуурайгаад үзээрэй.

  • Вэбсайтад бүртгүүлэх заавар
  • Вэбсайтаас худалдан авалт хийх заавар

сум

заавар

ВЭБСАЙТ ДЭЭР БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

Сайн байна уу, Та вэбсайт дээр бүртгэлээ үүсгэж сургалтуудыг үзэх боломжтой.

Таны хийх алхам:
1️. Бүртгүүлэх товчлуур дээр дарж бүртгэлээ үүсгэж эхлэнэ.

Анхаар: Та БҮРТГҮҮЛЭХ товчлуурыг дарна уу? 😇

Бүртүүлэх товчлуур дээр дарсны дараа танд хэд хэдэн бөглөх ёстой алхамууд гарч ирнэ. Бүртгэл үүсгэх үйл явц нь 2 хэсгээс бүрдэх ба нийтдээ маш амархан 6 алхмаас бүрдэнэ. 1 ээр хэсэг.

Таны хийх алхмууд:

  1. Та сайт дээр суралцахдаа нэр ашиглана. Та өөрийн нэрийг энд латинаар галиглаж бичээрэй. Жишээлбэл Usukhbayar гэх мэт.
  2. Та өөрийн байнгын хэрэглэдэг албан ёсны имэйлээ энд оруулаарай. Тайлбар 1-ыг уншаарай.
  3. Та өөрийн нууц үгийг үүсгээрэй. НУУЦ ҮГЭЭ ДАВТАХ хэсэгт та нууц үгээ дахин яг ижилхэн давтан оруулаарай. Тайлбар 2-ыг уншаарай.
  4. www.grow.mn вэбсайт дээрх таны мэдээлэл хадгалагдах учир та үүнийг зөвшөөрч байж бүртгүүлэх болно. ЗААВАЛ Тайлбар 3-тай танилцаарай.
  5. БҮРТГҮҮЛЭХ товчлуур дээр дарснаар та вэбсайт дээр бүртгэлээ үүсгэх эхний алхам дуусна.

2 р хэсэг рүү шилжинэ үү 👉

Бүртгэл үүсгэх 2 дахь хэсэг.
Таны хийх алхам:
Та өөрийн бүртгүүлсэн имэйл хаяг руу нэвтрэн орж INBOX болон SPAMын аль нэгэнд нь Edu Grow онлайн сургалт гэсэн имэйл ирэх болно. Энэхүү имэйл нь автоматаар очдог учраас заавал таны имэйл рүү илгээгддэг шүү!!!!

Анхаарах: Та имэйлээ шалгаад, ирсэн имэйлээ нээж үзэх

онлайн сургалтын заавар
онлайн сургалтын заавар
онлайн сургалтын заавар
онлайн сургалтын заавар

Бүртгэлийг зааврын дагуу зөв үүсгэсэн тохиолдолд таны имэйл рүү энэхүү онцгой давтагдашгүй TOKEN нууцлал бүхий код илгээгдэнэ. Энэхүү линк дээр дарснаар та www.grow.mn вэбсайт дээр бүртгэлээ амжилттай үүсгэж дуусах болно.

Энэхүү линк нь GDPR хууль, эрхзүйн актын дагуу зөвхөн таны зөвшөөрлийн дагуу үүсгэгддэг бөгөөд та энэ линк дээр дарснаар л таны бүртгэл идэвхиждэг байгаа. Таны өмнөөс хэн нэгэн нь, www.grow.mn вэбсайт танд хаяг үүсгэх боломжгүй.

Имэйл хаяг дээр ирсэн дахин давтагдашгүй холбоос дээр дарсны дагуу шууд www.grow.mn вэбсайт руу нэвтэрч орно. Ингээд та www.grow.mn вэбсайт дээр суралцах эрх амжилттай үүслээ.

Та бүртгэлээ үүсгэх бол www.grow.mn вэбсайт руу яг одоо зочлоорой.

ТАНД БАЯР ХҮРГЭЕ. 🥰

онлайн сургалтын заавар
онлайн сургалтын заавар

ВЭБСАЙТААС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЗААВАР

www.grow.mn вэбсайт дээрх хичээлүүдээс та тухайн сургалтыг сонгоорой.
1️⃣ Төлбөргүй хичээлүүд: Төлбөргүй гэсэн хичээлүүдэд та бүртгүүлэн сургалтандаа шууд хамрагдах боломжтой.
2️⃣ Төлбөртэй хичээлүүд: Төлбөр төлсөн тохиолдолд тухайн сургалтанд хамрагдах эрхтэй.

Онлайн сургалтуудаас та үзэх хичээлүүдээ сонгоорой.
Энэ удаад
1️⃣ Төлбөргүй
2️⃣ Төлбөргүй гэсэн хоёр төрлийн хичээлүүдийг жишээ болгож авч үзлээ.

Төлбөргүй хичээлийн хувьд сонгосон хичээлдээ бүртгүүлэхдээ зөвхөн ЭХЛЭХ гэдэг товчлуурыг дарахад хангалттай. Ингээд л та төлбөргүй хичээлдээ хамрагдаж чадлаа.

онлайн сургалтын заавар
онлайн сургалтын заавар
онлайн сургалтын заавар

Төлбөртэй сургалтанд хамрагдахдаа та дараах алхмуудыг зааврын дагуу хийж гүйцэтгээрэй.
1️⃣ вэбсайт дээр бүртгэл үүсгэсэн байх.
2️⃣ СУРГАЛТ АВЪЯ гэдэг товчлуур дээр дарахаар сонголт шинээр гарч ирнэ.
3️⃣ Насан туршаар авах гэдэг дээр дараарай.

Анхаар: “НАСАН ТУРШААР АВАХ” гэдэг үг өөрчлөгдөж магадгүй. Гэсэн ч энэ товчлуур дээр дарах нь хэвээрээ байх болно.

Хичээлээ худалдаж авах дээр дарсны дараа ҮРГЭЖЛҮҮЛЭХ гэсэн товчлуур дээр дараарай.

1️⃣ Та хичээлийг худалдаж авахын тулд мэдээллээ үнэн зөв бөглөх хэрэгтэй. Тайлбартай танилцаарай
2️⃣ Таны худалдан авах гэж байгаа хичээлийн нэр болон төлбөрийн мэдээлэл энд харагдана. Та дахин нэг хянахад энэ мэдээлэл туслана.
3️⃣ Та вэбсайт дээр бөглөсөн мэдээллийг ашиглах товчлуурыг заавал чагтлаарай.
4️⃣ Та захиалгаа идэвхижүүлэх товчлуур дээр дараарай.

онлайн сургалтын заавар
онлайн сургалтын заавар
онлайн сургалтын заавар

Мэдээллийг үнэн зөв бөглөсний дараа төлбөр төлөх цонх гарч ирнэ.
1️⃣ Та QPAY ашигладаг бол төлбөрөө төлмөгц таны худалдан авсан хичээл автоматаар нээгдэж та шууд хичээлдээ хамрагдах боломжтой.
2️⃣ Хэрэв та ХААН банк болон бусад төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол дараах үйлдэлтэй адил үйлдлийг дагаж хийгээрэй.
3️⃣ Танд төлбөрийн системийг автоматаар хийх боломж байхгүй бол хувийн дансанд төлбөрөө хийж механикаар хичээлээ нээлгэх боломжтой.

Хамрагдсан бүх хичээлээ нэг дороос шалгах заавар:
1️⃣ Зүүн дээд булан байгаа хураагдсан цэсийг дараарай.
2️⃣ Тантай хамааралтай вэбсайтын сурагчийн цэс ил гарна. Та нэг бүрчлэн сонирхож үзээрэй.
3️⃣ Элссэн сургалтууд цэсэнд дарахад таны хамрагдсан бүх хичээлүүд энд гарч ирэх болно.
Анхаар: Заавал энэ цэсийг дэлгэхгүйгээр хамгийн эхний дэд цэсийг дарах нь дээрх үйлдэлтэй ижилхэн үйлчилгээтэй.

Таны элссэн сургалтууд болон тухайн сургалттай хамааралтай ерөнхий мэдээллүүд энд харагдах болно.

онлайн сургалтын заавар
Онлайн сургалтын заавар
онлайн сургалтын заавар

Тухай тухайн сургалтанд орсны дараа танд харагдах хичээлийн цонхтой ажиллах заавар
1️⃣ Танд хичээлтэй хамааралтай асуулт гарвал АСУУЛТУУД цэсэн дээр дараарай. Энд бусад хүмүүсийн асуултууд болон та өөрөө шинээр асуултыг нэмж оруулах боломжтой. Асуулт нэмэхийн тулд МИНИЙ АСУУЛТУУД товчлуур дээр дарахад болно.
2️⃣ Таны үзэх хичээл жижигхэн харагдаад байвал та FULL товчлуур дээр дарж хичээлээ дэлгэц дүүрэн үзээрэй. Танд илүү тод харагдах болно. Мөн видео хичээлийн баруун доор байрлах арааны зураг дээр дарж хичээлийн видео дүрсийн чанарыг ихэсгэх болон бууруулах замаар удирдаж болно.
3️⃣ Та хичээлийн бүх сэдвүүдийг нэг дороос үзэх боломжтой бөгөөд та тухайн сэдвүүдийг түр нээх болон хааж удирдах боломжтой.
4️⃣ Мөн та чатботоор шууд бидэнтэй холбогдож болно.

онлайн сургалтын заавар

ТАЙЛБАР

👉 Тайлбар 1. Та цаашид энэхүү имэйл хаягаараа нэвтэрч орох, худалдан авалт хийх, сургалтанд хамрагдах боломжууд үүснэ. Үүнээс гадна. сургалт, төлбөр тооцоо, шинэчлэлт болон бусад бүх чухал мэдээллийг таны хувийн имэйл рүү чинь илгээнэ.
👉 Тайлбар 2. Цаашид вэбсайт руугаа нэвтрэхэд байнга ашиглана. Та аль болох GMAIL хаягаар бүртгэлээ үүсгэхийг урьтал болгоорой.
👉 Тайлбар 3.  www.grow.mn вэбсайт ЕХ-ны Guida GDPR болон АНУ-н Can Spam гэдэг хууль дүрэм журмуудыг зохих ёсны дагуу даган мөрдөж ажиллаж байгаа. Тиймээс эрэглэгчийн мэдээллийг бизнестээ ашиглах болон хэрэглэх бодлогыг дээрх хоёр хууль, дүрмийг дагаж мөрдөж байгаа.
👉 Тайлбар 4. Зарим тохиолдолд та мэдээллийг худлаа бөглөснөөс үүдэн гарах эрсдлүүдийг та өөрөө хариуцна.
👉 Тайлбар 5. Бөглөсөн мэдээлэл автоматаар сургалтын гэрчилгээнд бичигдэнэ.
👉 Тайлбар 6. Таны мэдээлэл манай CRM орж цаашид таньтай хамааралтай бүртгэл мэдээлэл хөтлөгдөнө.
👉 Тайлбар 7. Сургалтанд хамрагдахтай холбоотой аль нэг талын зүгээс хүндрэл гарсан тохиолдолд тусламжийг өгөх, холбогдох мэдээлэл авах үед гар утсаар холбогдох учир та үнэн зөв бөглөөрэй.
👉 Тайлбар 8. Цаашид ebarimt олгох тал дээр вэбсайтыг хөгжүүлж байгаа учир та имэйл болон хаягаа үнэн зөв бөглөж хамтын ажиллагаанд туслаарай.

👉 Тайлбар 9. Мэдээллийг худал бөглөснөөс үүдэх эрсдлийг та өөрөө хариуцах болно.

Нэвтрэх Төрлүүд