Брэнд бүтээх стратеги төлөвлөгөө

Брэнд бүтээх стратеги төлөвлөгөө

Брэнд бүтээх стратеги төлөвлөгөө

Брэнд нь зөв үнэ цэнээ зөв тодорхойлж, хэрэгцээ шаардлагатай байгаа хүмүүст нь хүргэж, тэрхүү үнэ цэнээр хүмүүс цангаж байх гэсэн үндсэн суурин дээр хийгдэнэ. Тэгэхээр энэ бүгдийг брэндийн зураглалыг томоор гаргаж байж та олж харна. Орон нутгийн цөөн хэдэн байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан. Нэг компаниар нь бусад компаниудыг нь төсөөлүүлэхэд нээх хол зөрүүгүй байдаг. Тэд олон төрлийн брэнд бүтээгдэхүүнтэй байсан. Магадгүй үүнийг сонсож байгаа танд ч бас олон төрлийн брэнд бүтээгдэхүүн байж болох юм. Гэхдээ миний хувьд дүн шинжилгээ хийж байхдаа тухайн компани бүтээгдэхүүнүүд дундаа хамгийн их борлуулалттай байгаа бүтээгдэхүүнээ л брэнд гэж боддог болох нь тодорхой болсон. Магадгүй тэдний хувьд байж болох л юм. Гэхдээ та үүнийг ингэж нэрлэж болохгүй гэдгийг тун удахгүй ойлгох болно. Борлуулалт ихтэй байна гэдэг нь амжилттай бүтээгдэхүүний шинж чанар яалт ч үгүй мөн.
  • Гэхдээ тухайн компанийн үйлдвэрлэж эсвэл борлуулж байгаа бүтээгдэхүүн дундаа л борлуулалт сайтай болохоос зах зээлийг бүхэлдээ борлуулалтаар тэргүүлээгүй болохоор хараахан брэнд биш.
  • Брэнд нь бүхэлдээ тухайн зах зээлд голлох байр суурь, хүмүүсийг хүслийг өдөөж байдаг болохоос биш таны компанийн хувьд л бусад бүтээгдэхүүнүүдтэйгээ харьцуулахад борлуулалт сайтайг нь шууд өөрөө брэнд гэж нэрлэж бас болдоггүй байх нь. Учир нь компани болгонд ийм борлуулалт сайтай бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг
  • Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнд л зориулсан тууштай авч явах урт хугацааны бодлого, компанийн хэмжээнд нэгдсэн стратегитэй юу?
  • Брэндийг та үүсгэж, хүмүүс түүнийг нь брэнд гэж нийтээр хүлээнд зөвшөөрөх тохиолдол байдаг. Тиймээс эдгээр зүйлүүдийг та харгалзан үзээрэй.
Нэгэнт брэнд гэдэг зүйлийг бүдэг бадаг баараг байдлаар ойлголтыг өөртөө нааж үлдээж чадсан байх. Нарийн зүйлээр тоочвол брэнд гэдэг бол гээд маш олон төрлийн тодорхойлолтууд байдаг.
Ямартай ч та брэндээ бүтээхийн тулд өөрөөсөө хамаарах зүйлийг цогцоор нь хийхийг зорьж ажиллаарай.
Үүнд та
  • Брэндийн стратеги болон зураглал үүсгэх
  • Брэндийн зураглал үүсгэх 7 алхмыг гаргаж хэрэгжүүлэх
  • Брэндийн өнгө төрхийг бий болгоорой.
Тэгэхээр та юуны түрүүнд өөрийн брэндийг зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэсэн бол эсвэл бэлтгэхээр төлөвлөж байгаа бол дараах хэдэн зөвлөгөө танд туслах болно.
  • Харилцаа Энэ бол хамгийн чухал хэсэг. Та брэндийн үзэл бодлыг танилцуулах, брэндийн тухай хуваалцах зэргээр брэндийг тойрон хүрээлсэн хүмүүсийн нэгдлийг бий болгох хэрэгтэй. Гарааны бизнесүүдэд гэлтгүй жижиг дунд бизнесүүдэд facebook page болж байна. Гэхдээ хамгийн тохиромжтой нь facebook group юм. Үүнийг бага зэрэг тодруулж ойлгоцгооё. Хүн төрөлхтөний түүхийг бүхэлд нь авч үзвэл хүмүүс баялгыг хэрхэн бий болгож хүртэж байсан арга замууд нь тун сонирхолтой.
  • Ан агнуурын үед хамтарлаас баялаг бүтээж байсан
  • Газар тариалангийн эрин үед үржил шимээс баялыг бүтээж байсан
  • Тэгвэл үйлдвэржилтийн эрин үед тооны ихээс баялгыг хүртэж байсан бол борлуулалтын чанараас баялгыг бүтээж байсан.
  • Харин мэдээллийн эрин үед сүлжээнээс баялгыг хүртэж байсан.
  • Харин дижитал эрин үед буюу өнөө үед харилцаанаас баялгыг бүтээж байна. Тэгэхээр таны арга барил аль хэсэгт нь хамаарагдаж байна. Тэр үеийн тодорхойлолтоор таны брэнд хөгжиж байна.
  • Алтан 3. Нөөц, Мөнгө, Цаг буюу алтан 3н бодлогыг тэнцвэртэй авч явах бодлого туйлын чухал.
  • Бид өөрийнхөө, багийнхаа, бүтээгдэхүүнийхээ орц найрлага гэх мэтээс эхлүүлэн өөрт байгаа нөөцүүдийг хянаж чадаж байгаа эсэхийг тооцоол.
  • Дараа нь бид эдгээр бүгдийн зардал мөнгийг даахуйц чадвар байгаа эсэхийг бодолц.
  • Цаг хугацаа бол бидэнд дахин давтагдашгүйгээр өнгөрч оддог. Тэгэхээр бид зөв зүйл дээрээ төвлөрч суралцах хэрэгтэй. Учир нь бид цаг завыг зөв зарцуулж сурах нь маш чухал. та чанарыг бий болгох гэж байвал чанар дээр төвлөр, мөнгө олох гэж байвал мөнгө олж болох талбар дээрээ төвлөр, сайжруулах гэж байвал дутагдалтай хэсгүүдийг олж илрүүлэн алдаа дутагдлыг арилгах дээр төвлөр. Юу хүсэж байна түүн дээрээ төвлөр.
  • Брэндээ тодорхойл. Таны брэндээ тодорхойлохын тулд өвөрмөц онцгой санаагаа олж мэдэх хэрэгтэй. Өвөрмөц онцгой санааг бид бизнесийн бүтээлч сэтгэлгээ бүлэг дээр маш тодорхой олж мэддэг болсон. Энэ бүгдийг мэдээж олохын тулд маш зөв асуултыг өөрөөсөө асууж суралцах хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчийн туршлага дээр бид бодож чаддаг болно. Хэрэглэгчид биднээс санаа, туршлагыг л худалдаж авдаг гэдгийг бид олж мэдэх болно. Үүнийг олж мэдэж чадсанаар бид брэндээ тодорхойлж сурна.
  • Брэндийн зураглал гаргахад дараах 7 алхам танд зайлшгүй туслаж чадна. Учир нь бид брэндээ тодорхойлсны дараа брэндийг бүтээх хэрэглэгчийн туршлагыг хамтдаа бүтээх шаардлагатай.
  • Брэндийн сэтгэл зүрх, оюун ухааны зураглал гаргаж суралцах нь тун чухал. Үүнд: таны зорилго, итгэл үнэмшил, соёл, зан төлөв, брэндийн амлалт, өвөрмөц онцлог санаа тун чухал. Эдгээр нь брэнд бүтээх пирамид юм. Брэнд бүтээх пирамид нь хүнээр төсөөлүүлбэл таны брэндийн сэтгэл зүрх, оюун ухааны төсөөлөл юм.
  • Брэндийн зорилтот зах зээлийг тодорхойлно. Учир нь таны брэнд ямар нэг бүлэг хүмүүсийн хэрэгцээ, шаардлагыг хангадаг. Тэд ч үргэлж таны брэндээр цангаж байдаг. Тэгэхээр зорилтот зах зээл гэдэгт таны брэндэд оролцож болох бүх л хүмүүсийн нэгдлийг хэлнэ. Та эдгээр хүмүүсийг тодорхойлж олж мэдэх хэрэгтэй.
  • Оролцогч талуудыг ангил. Бид брэндийн зорилтот зах зээлийг тодорхойлж чадсан бол түүний дараа брэндэд хамааралтай бүх л оролцогч талуудыг ангилж, эрэмбэлэх хэрэгтэй. Ингэснээр бид аль хүмүүсийн нэгдэл дээр илүү төвлөрч ажиллах хэрэгцээ шаардлагатай вэ гэдгээ олж мэднэ. Ингэснээр бид алтан гурав буюу Нөөц, Цаг, Мөнгөө зөвхөн хамгийн чухал хүмүүстээ зарцуулж ажиллах болно. Энэ нь бидэнд үр дүнтэй, бүтээмжтэй ажиллахад туслана.
  • Бид брэндийн зорилтот зах зээлийг маш нарийн олж мэдсэн учраас бид хамтдаа брэндээ зах зээлд байршуулах хэрэгтэй. Байршуулалтанд та тодорхой хэмжээний зах зээлийн судалгааг хийх хэрэгтэй. Энэ судалгааны үр дүнгээс та өрсөлдөгчиддөө алдсан зах зээлийг, өрсөлдөөнт зах зээлийг, мөн өөрийнхөө ялалт байгуулсан зах зээлийн талаар бүх л мэдээллийг олж авч чадна. энэ гурвын маш сайн тодорхойлж, эдгээр зах зээлийн үндсэн шинж чанарыг мэдсэний үндсэн дээр та брэндээ байршуулж эхлээрэй.
  • байршуулалт амжилттай хийгдсний дараа та Брэндийн эко системийг бий болгож суралцана. Эко систем гэдэг нь байгалд байдаг дүр зураг. үүнийг дэлхийд хамгийн сүүлд тохиолдсон галав юүлэлтээр та илүү дэлгэрэнгүй ойлгож авах болно. Бүх зүйл уялдаа холбоотой байдаг тэр бүтэц юм. Брэндийн экосистемийг та маш зөв олж бүтээснээр таны брэнд амжилтын оргил өөд мацах болно.
  • Брэндэд ашиглаж болох бүх л сувгуудын харилцан уялдаа холбоог ойлгож мэдэх, түүнийг хэрхэн ашиглах талаарх мэдээллийг танд тодорхой болгож өгнө.
  • Бусад оролцог талууд өөр хоорондоо хэрхэн харилцаа холбоо тогтоож, бизнес явагддаг гэдгийг ойлгож мэдэхэд туслана.
  • Брэндийн эргэн тойрны харилцааны том зураглалыг бүхэлд нь харах боломж
  • Экосистемд таны брэндэд хамгийн ойр байрлах харилцааны баялгын цөм ойлголтыг эндээс мэдэж авах болно.
  • Экосистем нь зөвхөн харилцааны том зураглал гэж ойлгож болохгүй бөгөөд энэ нь бодит байдал дээр хэрэглэгч болон таны брэндийн харилцааны хамгийн чухал стратегийг тодорхойлж байдаг үйл явц юм.
  • Зах зээлийг хувь хүнээр төсөөлүүлэн ойлгож эхлэснээр таны брэнд зах зээлтэй биш бодит хүнтэй харилцдаг гэдгийг ойлгоход туслана. Энэ нь нэг талаараа персоно бүтээх гэж ойлгож болно. Та хэн нэгнийг маш сайн тодорхойлж чаддаг. Жишээлбэл төрсөн эцэг эх ээ нэг бүрчлэн хүнд танилцуулж чаддаг шиг та өөрийнхөө хэрэглэгчийг дүр төрхийг бүтээх явдал гэж ойлгож болно.
  • Хэрэглэгчийн хувийн дүр төрхийг амжилттай бүтээж чадсан бол танд хэрэглэгчийн аяллын зураглалыг гаргах хэрэгтэй. Бидэнд харамсалтай ч маш сайн туршлага бий. Монгол улсад анх франц иргэнээс корона илэрхэд тухайн хүний явсан маршрутыг маш сайн тодорхой гаргаж нийт хүмүүст харуулж танилцуулж байсан. Энэ үед тэр хүн хаана байсан, хаагуур явсан, хэнтэй холбогдсон гэх мэт маш тодорхой мэдээллийг бидэнд өгч байсан. Энэ бол хэрэглэгчийн аяллын зураглалын маш тодорхой жишээ юм. Хэдийгээр таагүй жишээ боловч оновчтой бөгөөд практик жишээ юм. Хэрэглэгчийн аяллын зураглалаар таны персона хаагуур явж байна/онлайн болон оффлайн гэсэн ойлголтыг бүгдийг нь хамруулах хэрэгтэй. тэр үед нь тухайн хүнтэй хэрхэн брэнд чинь холбогдох боломжтой тэр цэгүүдийг гаргаж өгөх хэрэгтэй.
Энэ бүгд нь танд брэнд бүтээх стратеги төлөвлөгөөг хангалттай сайн ойлгуулж өгч чадсан гэдэгт итгэлтэй байна.

Стратегийн болон брэндийн зураглал

1
Брэндийн ойлголт
05:50
2
Брэндийн бүтэц
3
Брэндээ тодорхойлох түлхүүр ойлголт
08:56
4
Хувийн зөвлөгөө 1

Таны сэтгэгдэл анхных нь болно.

Та нэвтэрсний дараа сэтгэгдлээ үлдээх боломжтой
Брэнд бүтээх стратеги төлөвлөгөө
Үнэ:
300,000₮
Нэвтрэх Төрлүүд