групп хөгжүүлэх

Фэйсбүүк групп хөгжүүлэхэд анхаарах зүйлс

Бид “брэндээ” урт хугацаанд амжилттай байлгахыг хүсдэг. Энэ хүслийг хэрэгжүүлэхэд маш олон дэс дараалалтай үйл ажиллагаануудаас бүрдсэн ажлууд байдаг. Тэр олон зүйлийг дурьдахгүйгээр хамгийн чухал зүйлийг харвал олон нийтийн ХАРИЛЦАА гэдэг зүйлийг ухаж ойлгох шаардлагатай. Брэнд гэдэг бол оргил бөгөөд харагдаж байгаа зүйл. Хүмүүст энэ хэсэг нь харагддаг бол бүтээх явцад оролцсон бүх зүйл нь нууц хэвээр үлддэг. Гэхдээ үүнийг хамгийн ихээр шийдэх зүйл бол олон нийтийн харилцааны ухаанд суралцах явдал юм.
Олон нийтийн харилцаа нь таны брэндийг амжилттай эсвэл амжилтгүй байх эсэхэд томоохон нөлөө үзүүлдэг.
Харилцаа гэдэг нь хэлж ярих гэдгээс том агуулга. Маш олон төрлийн харилцаа байдаг ч энэхүү брэндийн харилцааг зохицуулах маркетингийн маш олон төрлийн сувгууд байдаг. Тэгвэл брэндийн мэдээллийг тогтмол зорьсон газар нь хүргэх хүч бол маркетингийн сувгууд байдаг.
Сувгийн хувьд хүн ихтэй газарт хүчтэй байршил эзлэн суух нь чухал. Магадгүй та ийм сувгуудыг өөрөө үүсгэж болно. Энэ бол их хөдөлмөр бөгөөд “саалийн үнээ”г бэлтгэж өгдөг хүчтэй хэрэгсэл юм.
Одоогоор танд суваг байхгүй бол ийм суваг хаана байгаа вэ?
Та бизнесээ дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа бол танд ойрхон сувгууд гэж байдаг. Энэ сувгууд нь хэрэглэх болон ашиглаж хөгжүүлэх их хялбар. Энэ хялбар сувгуудыг бий болгодог газрууд хүчтэй хөгжүүлж танд хэрэглэхэд бэлдэж өгсөн байдаг. Та интернетээр вэб хөтөчөөр ороод л хайж үзвэл сошиал сувгууд бол хамгийн ойрхон тусна.
Тодруулаад facebook page эсвэл group. Эндээс хамгийн их хэрэглээ эрчим өндөртэй нь Facebook Group юм. Та алийг нь ашиглахаа өөрөө шийдээрэй. Үр ашгийн хувьд доорх хоёр групп нь эцсийн зорилгоор танд өөр өөр үр дүнг авчирна.
– Хүмүүсийн хөгжүүлсэн групп
– Өөрийн хөгжүүлэх групп
Алийг нь ч өөрт ашигтайгаар ашиглаж болно.
Хүмүүсийн хөгжүүлсэн групп танд зарим талаараа давуу талыг зарим талаараа сул талыг мэдрүүлнэ. Харин таны өөрийн хөгжүүлсэн групп ч гэсэн үүний адилаар давуу болон сул талтай. Аль алинд нь тохирсон нийтлэлийг сонирхож үзээрэй.
Гэхдээ ямар ч тохиолдолд нэг талаас групп удирдаж байгаа ихэнх бизнесүүд/үүнд хувь ч хамаарна/ маш их мэдээлэл тавьж тэрхүү мэдээлэлд хүмүүс өдөөгдөж бужигнаж байхыг хүсдэг байх. Энэ бол бид зах зээлд хөөсөрч байхыг хүсдэг гэж ойлгож болно. Эцэст нь ашигтай байх гэсэн хүсэл байдаг.
Нөгөө талаас групп дотор байгаа гишүүд буюу хүмүүс эсрэгээрээ өөрийгөө тайван байлгахыг хүсдэг. Учир нь тэд яг хэрэгцээ нь үүссэн үед л үйлдэл хийхийг хүсдэг. Энэ нь таны эсвэл өрсөлдөгчийн чинь бүтээгдэхүүнийг худалдан авна гэж нэг талаар бодож болно.
Тэгэхээр та бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ цаг ямагт хэрэглэгч үйлчлүүлэгчийнхээ нүүрэнд наах гэж оролдохтой адил гэж төсөөлж бодох нь хамгийн зөв байх. Мэргэжлийн хэллэгээр дүйцүүлбэл хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж бодох хэрэгтэй.
Цаашлаад дээр зүйлүүдийг харгалзан үзээд таны шийдэх ёстой зүйл бол брэндэд оролцож байгаа талуудын хүсэлтийг харгалзуулан үзэх тэнцвэртэй авч явах хэрэгтэй.
Та групп үүсгэхээр шийдсэн танд өгөх зөвлөгөө байгаа. Бас бусдын группыг ашиглаж байгаа бол тухайн группыг ажигла. Эхлээд постуудыг нь гүйлгэж хар. Сэтгэгдэл өдөөлт зэргийг нь харгалзаж үзээд сэтгэл хөдлөлийн үр ашиг болон мэргэжлийн үр ашгийг тооцоол. Дараа нь та группыг ашиглаж болно. Ингэснээр та үр дүндээ хүрч чадна.
Харин та өөрөө групп хөгжүүлэхээр шийдсэн бол группийнхээ зорилгыг тодорхой гаргаж өгөх хэрэгтэй.
Группийн гишүүддээ та сэтгэл хөдлөлийн үр ашгийг хөгжүүлэх үү? мэргэжлийн үр ашгийг хөгжүүлэх үү эсвэл хамтад нь хөгжүүлэх үү гэдгийг харгалзан үзэснээр таны групп амжилттай хөгжих суурь үүснэ.
Таны анхаарах ёстой зүйлийг багцалвал:
  • Брэндээ урт хугацаанд амжилттай авч явахад туслах хэрэгсэл
  • Олон нийтийн харилцаа
  • Фэйсбүүк групп
  • Брэндэд оролцогч талуудын хүсэл хэрэгцээг баланслах
  • Сэтгэл хөдлөлийн үр ашиг хөгжүүлэх
  • Мэргэжлийн үр ашиг хөгжүүлэх
Нэвтрэх Төрлүүд